Орон нутгийн цагаар 7-р сарын 30-ны өдөр Хятадын төв радио телевизээс зохион байгуулсан "Хятадын шинэ эриний шинэчлэлийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд" хэмээх дэлхийн яриа хэлцэлийн Балба дахь тусгай хурал Катманду хотноо болов. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн видео илтгэл тавив. Хятадаас Балбад суугаа Элчин сайд Чен Сүн, Балбын Коммунист намын төв хорооны гишүүн Бишну, Балба-Хятадын хэвлэл мэдээллийн форумын дарга Шретас нар уг яриа хэлцэлд оролцон үг хэллээ. Уг арга хэмжээнд Балбын судалгааны төвүүдийн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, Катмандугийн их сургуулийн багш оюутнууд нарын зэрэг 120 гаруй зочид оролцов.
Балбын үндэсний телевиз, Балбын үндэсний радио, Балбын гэрлийн мэдээллийн сүлжээ, Балбын нийгмийн сүлжээ, Катмандугийн дуу хоолой радио, Өмнөд Азийн сүлжээ телевиз зэрэг орон нутгийн мэдээллийн гол гол хэрэгслүүд уг арга хэмжээг шууд дамжуулан, мэдээллээ.