Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг АНУ хязгаарлаж, дарамт шахалт үзүүлж буй талаар асуулт асуужээ.
Линь Жянь хэлэхдээ, АНУ зорилготойгоор Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд дарамт шахалт үзүүлж байгаа явдалд Хятад улс хатуу байр сууриа олон удаа илэрхийлсэн.
АНУ эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн асуудлыг улс төржүүлж, Хятадад чип экспортлох хяналт шалгалтаа тасралтгүй нэмэгдүүлж, бусад улс орнуудыг албадан Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд дарамт шахалт үзүүлж байна. Энэ нь олон улсын худалдааны дүрмийг ноцтойгоор алдагдуулж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд хохирол учруулж, аль ч талд ашигтай биш юм. Хятад улс үүнийг хатуу эсэргүүцсээр ирсэн бөгөөд хязгаарлаж, дарамт шахалт үзүүлээд Хятадын хөгжлийг хориглож чадахгүй, харин Хятадын шинжлэх ухаан, технологийн бие даан ажиллах шийдэмгий зориг, хүчин чадавхыг улам бэхжүүлэх болно гэжээ.