Өнөөдөр/2024.0731/-нд Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба “өндөр чанартай хөгжлийг ахиулах”сэдэвт хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Уг бага хурлын үеэр Хятадын Сангийн яамны холбогдох албаны хүн хэлэхдээ, Сангийн яам өндөр чанартай хөгжлийг ахиулах ажилд анхаарлаа хандуулж, төсвийн бодлогыг улам боловсронгуй болгож, эдийн засгийн бодит өсөлтийг ахиулж байна гэжээ.
Тоо баримтад харуулснаар, ХКН-ын 20-р их хурлаас хойш 11.35 их наяд юанийн тусгай бондыг нэмж оруулж, буурай талыг нөхөж, иргэдийн амьжиргаанд зориулан 90 мянга орчим төслийг бүтээн ажиллуулж, нийгмийн үр ашигтай хөрөнгө оруулалтын өргөжүүлэхийг дэмжсэн байна. Өнгөрсөн онд Засгийн газрын 1 их наяд юанийн нэмэлт бондын санхүүжилтээр бүх төслүүдийн эхлүүлсэн. Харин энэ онд 1 их наяд юанийн урт хугацаатай төрийн сангийн тусгай бондыг гаргаж, томоохон стратегийн хэрэгжилтийг хангах, гол салбарын аюулгүй байдлын бүтээн байгуулалтад ашигласан байна. Энэ оны төсвийн зохицуулалтад иргэдийн амьжиргаатай нягт холбоотой боловсрол, нийгмийн баталгаа, хөдөлмөр эрхлэлт, хөдөө, ойн аж ахуй, ус хангамж, эрүүл мэнд зэрэг салбарын зарлага эхний дөрөвт жагсаж, нийт 50 хувийг эзэлжээ. Мөн төв санхүүгээс шинжлэх ухаан, технологийн задралыг 10 хувиар нэмэгдүүлжээ. Төв санхүүгийн санхүүжилт, бодлогын дэмжлэг дор Хятадын шинийг бүтээх чадавх илт нэмэгдэж, үндэсний инновацийн индексийн ерөнхийлсөн зэрэглэл дэлхийн хэмжээнд 10-т жагсаагджээ.