АНУ-ын Конгрессын гишүүн Жеймс Макговерны эсрэг хариу арга хэмжээ авах тухай Хятадын Гадаад харилцааны яамнаас шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрт, АНУ-ын Массачусетс мужийн Ардчилсан намын холбооны гишүүн Жеймс Макговерн сүүлийн жилүүдэд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хохироосон үг яриа, үйл ажиллагаа хийсээр байна. Үүнд чиглүүлэн дараах хориг арга хэмжээг авна.
Хятадад байгаа хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн өмч хөрөнгийг царцаана. Хятадад дэх байгууллага, хувь хүн болон өөртэй нь холбогдох гүйлгээ, хамтын ажиллагаа зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Түүний хувь хүн болон гэр бүлийнхэнд виз олгохгүй, хилээр нэвтрүүлэхгүй.
Шийдвэрийг 2024 оны долдугаар сарын 31-нээс хэрэгжүүлнэ.