8-р сарын 1-ний "Чюши" сэтгүүлийн 15 дэх дугаарт ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Арми байгуулагдсан 100 жилийн ойн зорилгоо бэхжүүлж, батлан хамгаалах, цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийн шинэ дүр зургийг бүтээх" гарчигтай тэргүүн өгүүллийг нийтэлнэ.
Тус өгүүлэлд онцлохдоо, арми байгуулагдсан 100 жилийн ойн зорилтоо биелүүлж, ардын армийг дэлхийн шилдэг цэрэг арми болгон байгуулах нь орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах стратегийн шаардлага болно. Шинэ цаг эриний намын хүчирхэг цэрэг арми байгуулах үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, шинэ эриний цэргийн явдлын стратегийн чиглэлийг тууштай хэрэгжүүлж, ардын арми дахь намын үнэмлэхүй удирдлагыг баримталж, цэрэг армийн байгуулалтыг улс төрөөр удирдуулах, өөрчлөлт шинэчлэлт, технологийн, боловсон хүчний тусламжтайгаар цэрэг армиа хүчирхэгжүүлж, тэмцэл хийх, дайнд бэлдэх, бүтээн байгуулалт хийхээ уялдуулан зохицуулж, цэргийн явдлын онол, зохион байгуулах хэлбэр, цэргийн албан хаагч, зэвсэг тоноглолыг орчин үеийн болгон шинэчилж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах стратегийн чадавхыг дээшлүүлж, шинэ эриний ардын армийн эрхэм зорилго, дархан үүргийг үр дүнтэй биелүүлэх ёстой гэжээ.