7-р сарын 30-нд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Ираны парламентад албан ёсоор тангараг өргөлөө.
Тухайн өдөр Масуд Пезешкян тангараг өргөх үеэр хэлэхдээ, Ираны шинэ засгийн газар тогтвортой хөгжлийг тууштай ахиулж, эдийн засгийн хүчин, ардын амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ гэж амлажээ. Мөн олон улсын индэрт Ираны нэр хүнд, эрх ашгийг хамгаалж, дотоодын нам бүлэг хооронд нийтлэг ойлголтод хүргэхээр хичээн ажиллах болно гэжээ.
Мөн олон улсын хамтын нийгэмлэг Ирантай хамтран ажиллаж, бүс нутгийн, олон улсын чанартай сорилыг зохицуулан шийдвэрлэхийг уриалсан бөгөөд дэлхий нийттэй бүтээлчээр харьцаж эхлэх нь Ираны шинэ засгийн газрын гадаад харилцааны үйл хэрэг шийдвэрлэх үндсэн өнгө аяс болно гэжээ.
Масуд Пезешкян 954 онд Ираны Баруун Азербайджан мужид төрсөн, зүрхний мэс засалч байсан түүхтэй. 2001-2005 онд Эрүүл мэндийн сайд, 2016-2020 онд Ираны парламентын тэргүүн дэд даргаар ажиллаж байжээ.