Долдугаар сарын 31-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: долдугаар сарын 30-нд Филиппиний ГХЯ-ны сайд Энрике Манало Филиппин, Америкийн Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын "2+2" уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ Филиппинд дунд зайн тусгалтай пуужин байрлуулах нь Филиппиний өөрийгөө хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд тустай, харин ямар нэгэн довтолгооны зорилготой бус, зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэхгүй гэжээ. Хятадын зүгээс хэрхэн үзэж байна вэ?
Линь Жянь хэлэхдээ, Америк Филиппинд дунд зайн тусгалтай пуужин байршуулах талаар Хятад улс олон удаа байр сууриа илэрхийлсэн. АНУ дунд зайн тусгалтай пуужинг өөрийнхөө улсад нь байрлуулахыг Филиппин зөвшөөрч байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам даамжруулж, геополитикийн сөргөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөхийг өдөөх зорилготой маш буруу алхам гэдгийг дахин онцолж байна. Тус бүс нутагт дунд зайн тусгалтай пуужин, сөргөлдөөн хэрэггүй, харин энх тайван, хөгжил цэцэглэлт шаардлагатай байна. Бүс нутгийн орнуудын уриалгад анхаарал хандуулж, буруу үйлдлээ аль болох хурдан залруулж, өмнө нь амласан амлалтын дагуу дунд зайн тусгалтай пуужингийн системээ аль болох хурдан болиулж, буруу замаар улам холдохгүй байхыг холбогдох орнуудад шаардаж байна.