8-р сарын 1-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Долдугаар сарын 31-нд ХАМАС-ын удирдагч руу халдсан нь бүс нутгийн байдал, Ойрхи Дорнод дахь энх тайвны үйл явцыг сахин хамгаалахад үзүүлсэн Хятадын хүчин чармайлтын талаар сурвалжлагч асуув.
Үүнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, Хятад улс энэ хэргийг эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж буй бөгөөд энэ нь бүс нутгийн байдлыг цаашид тогтворгүй байдалд хүргэж болзошгүй гэж санаа зовж байна. Газын бүсэд мөргөлдөөн, сөргөлдөөнийг улам хурцатгахгүйн тулд иж бүрэн бөгөөд байнгын гал зогсоох хэлэлцээрийг аль болох хурдхан хэрэгжүүлэх ёстой. Хятад улс Палестины дотоод эвлэрлийг байнга дэмжиж ирсэн бөгөөд дотоод эвлэрлийг бий болгох нь Палестины асуудлыг зохицуулах, Ойрхи Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг бий болгох чухал алхам болно гэж үзэж байна. Палестины олон бүлгүүдийн "Бээжингийн тунхаглал"-д хүрэх хүчин чармайлтыг Хятад улс сайшааж, дотоодын эвлэрлийн үндсэн дээр Палестины тусгаар тогтнолыг аль болох хурдан биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж буй бөгөөд үүний тулд үргэлжлэн хичээн ажиллана.