8-р сарын 1-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас “өндөр чанартай хөгжлийг ахиулах” сэдэвт ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэжээ.
Энэ үеэр Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны холбогдох албаны хүн танилцуулахдаа, Хятадын макро эдийн засгийн засаглалын тогтолцоо улам боловсронгуй болж, эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдэж, олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамаг хүчтэй хөдөлгөгч хүчин байж ирлээ. Технологийн инновацын систем, механизм улам төгөлдөржин, Хятад улс дотоодоо үр дүнтэй нээлт хийсэн патентын бүтээлийн тоо 4 саяас давсан. Мөн өндөр стандартад нийцсэн зах зээлийн тогтолцоог улам боловсронгуй болгож, зах зээлийн механизм үр дүнтэй байж, макро хяналт сайтай тогтолцоог бий болгосон. Тэрчлэн нийгэм нийтийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг бүх талаар ахиулснаар Хятад улс дэлхийн хамгийн том цар хүрээтэй боловсрол, нийгмийн хамгаал болон эрүүл мэндийн системийг бүрдүүлж, 2013-2023 оны хооронд хот сууринд 140 сая орчим ажлын байр шинээр бий болгосон гэжээ.