2024 оны 7 дугаар сарын 31-нд Хятадын ГХЯ-ны Хил, далайн тэнгисийн үйл хэрэг хариуцсан газрын дарга Хун Лян, Энэтхэгийн ГХЯ-ны Зүүн Азийн газрын хамтарсан нарийн бичгийн дарга Гаурангалал Дас нар Шинэ Делид болсон Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх зөвшилцөл, зохицуулалтын ажлын механизмын 30-р хурлыг хамтран даргалжээ.
Хоёр тал саяхан болсон хоёр орны Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад Энэтхэгийн хилийн зааг шугамтай холбоотой тодорхой асуудалд анхаарлаа хандуулж, харилцан зүй ёсны анхаарч буй асуудлыг харгалзан, хоёр тал хүлээн зөвшөөрч чадахуйц шийдэлд эртхэн хүрэхийн төлөө хичээн ажиллахаар тохиролцов. Түүнчлэн хоёр тал дипломат болон цэргийн шугамаар харилцаа холбоогоо хадгалж, хэлэлцээний механизмын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хэлэлцээний үйл явцыг түргэтгэж, хилийн нөхцөл байдлыг эртхэн өөрчилж, Хятад Энэтхэгийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Хоёр тал тохиролцсон хэлэлцээрийг чанд сахин биелүүлж, хил орчмын бүс нутагт энх тайван, амгалан тайван байдлыг үргэлжлүүлэн хадгалахаар тохиролцжээ.