Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужийн Эрүүл мэндийн албан хариуцлагатан Веена Жорж наймдугаар сарын 1-нд орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Керала мужид үер, хөрсний гулгалтаас болж амиа алдсан хүний тоо 256 болж, мөн 220 гаруй хүн сураггүй алга байна гэжээ.
Үргэлжилсэн аадар борооны улмаас долдугаар сарын 30-нд Керала мужид хөрсний гулгалт үүссэн байна. Веена Жорж хэлэхдээ, ослын газарт бороо үргэлжилсний улмаас аврах ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулсан бөгөөд зарим хохирогчдын цогцос нурангид дарагдаад байна.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, Энэтхэгийн арми, Үндэсний гамшгаас аврах хүчин, орон нутгийн цагдаа, эмнэлгийн багуудаас бүрдсэн олон мянган хүний аврах баг аврах ажиллагааг хийсээр байна. Керала мужийн засгийн газар нүүлгэн шилжүүлэх цэгүүдийг байгуулж, гамшигт нэрвэгдсэн орон нутгийн 3500 гаруй оршин суугчийг түр төвхнүүлжээ.