Орон нутгийн цагаар 8-р сарын 1-нд Хятадын төв радио телевиз, Египетийн Луксорын музей, Каир дахь Хятадын соёлын төвийн хамтран зохион байгуулсан "Лянжутай уулзахуй" 2024 оны дэлхийг тойрон аялах үзэсгэлэн Луксор хотод болов. Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Египетийн Луксор мужийн захирагч Имара нар тусгай үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал бодлоо гүнзгий солилцов.
Имаратай уулзах үеэр Шэнь Хайшюн хэлэхдээ, Луксор нь "дэлхийн хамгийн том задгай музей" гэгддэг алдартай музей юм . Ши Жиньпин дарга 2016 онд Египетэд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Сисигийн хамт Луксор сүмийн талбайд болсон Хятад, Египетийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Хятад, Египетийн соёлын солилцооны шинэ хуудсыг нээсэн юм.
Шэнь Хайшюн хэлэхдээ, энэ жил Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд мөн "Хятад, Египетийн түншлэлийн жил" юм. Хятадын төв радио телевиз Луксор мужийн захиргаатай хамтын хөтөлбөр бэлтгэх, аялал жуулчлалын нөөцийг сурталчлах, соёлын өвийг хамгаалах, үзэсгэлэн зохион байгуулах, хүмүүсийн солилцоо зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, харилцан туршлага сурч, эртний соёл иргэншлийн хөгжилд тасралтгүй шинэ эрч хүч сэлбэж, хоёр ард түмний найрамдлыг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн байна.