Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньин Бао Пэйчин, Цао Чиюн нарын Нинбө нутагтай Хонконгийн бизнес эрхлэгчдэд хариу захидал бичиж, дотнын мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр захидалдаа, олон жилийн турш та бүхэн ахмад үеийнхээ эх оронч сайхан уламжлалыг залгамжлан хөгжүүлж, идэвхтэйгээр шинийг санаачлан үйлс болгож, соёл боловсролын салбарыг дэмжиж, өлгий нутгийнхаа бүтээн байгуулалт, эх орныхоо хөгжилд чамгүй их үүрэг гүйцэтгэж, практик үйлдлээрээ "эх оронч үзлийн цогийг дүрэлзүүлсэн" юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр эх орноо хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлын агуу үйлсийг ахиулахад үндэстнүүдийн ард түмний эв санааны нэгдэл, хамтын хичээл зүтгэлийг шаардана. Тиймд та бүхэн үргэлжлүүлэн өөр өөрсдийн давуу талаа бадруулж, эх орныхоо өөрчлөлт шинэчлэлтийн ерөнхий төлөвт идэвхтэй нэгдэж, улмаар Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэв.