Долдугаар сарын сүүлчээр Филиппин, АНУ-ын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар "2+2"-ын шинэ хэлэлцээ хийлээ. Филиппин 2013 оноос хойш анх удаа иймэрхүү хэлэлцээ зохион байгуулж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө Хятад, Филиппин хоёр Рэньай олтриг дахь нөхцөл байдлыг зохицуулах түр тохиролцоонд хүрч, Өмнөд тэнгисийн асуудлаарх дуулианыг түр намжаав. Гэсэн хэдий ч АНУ-ын хувьд Өмнөд тэнгист "тогтвортой байдал" тогтоохыг хүсэхгүй байна. Үүнийг Филиппин АНУ-ын хамтарсан мэдэгдлээс харж болно.
Тухайлбал, АНУ, Филиппиний аюулгүй байдлын амлалтаа дахин нотолж, АНУ, Филиппиний хамтдаа батлан хамгаалах гэрээ Өмнөд тэнгист үйлчилнэ гэж мэдэгдээд, АНУ, Филиппиний хоёр тал Япон, Австралитай батлан хамгаалах, аюулгүй байдлын зохицуулалтаа цаашид эрчимжүүлэхийг уриалжээ. Үүнээс гадна АНУ Япон болон бусад улстай хүчээ нэгтгэн Филиппиний аюулгүй байдал, цэрэг, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэж хамтарсан мэдэгдэлд онцолсон байна. Хэлэлцээний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Филиппиний батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд АНУ 500 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж мэдэгдэв.
Филиппиний Хятадын болон Өмнөд тэнгисийн бодлогод нөлөөлж буй хамгийн том хяналтгүй хүчин зүйл нь АНУ болсныг энэхүү цуврал чиг хандлага харуулж байна.
АНУ-ын үргэлжилсэн өдөөн хатгалга, Филиппиний урваан хөрвөөнтэй байдлыг харгалзан үзвэл түүний дараагийн алхмыг тодорхойлохын тулд Филиппиний үг үйлдлийг цаашид ажиглах шаардлагатай хэвээр байна. Хятадын ГХЯ-ны сайд Ван И саяхан Хятад-АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын хурал дээр Филиппиний ГХЯ-ны сайд Энрике Манарод хандан хэлэхдээ: Гол нь Филиппин амлалтаа биелүүлж, үл хамаарах зүйл үүсгэхгүй байж, дахин давтан эргэж урвах хэрэггүй. Эс тэгвээс Хятад улс хатуу хариу өгөх болно."
Фердинанд Маркосын засгийн газар ажлаа авснаас хойш АНУ Филиппиний эвслийг дагаж, түүнд найдаж, харилцаагаа бэхжүүлэх нь Филиппиний үндэсний бодлого болсон бололтой. Ийнхүү Өмнөд тэнгисийн асуудлаарх Филиппиний үйл ажиллагаа нь үндэсний ашиг сонирхол, үндэсний стратегийн талаар оновчтой сэтгэх чадваргүй, гаднын хүчнээс хэт хамааралтай, хувийн шинж чанартай болж өөрчлөгдөн, нааш цааш хэлбэлзэх, хэлж хийх нь өөр байх, цаашлаад салбар хоорондын зөрчилдөөн, бодлогын тэнцвэргүй байдлыг буй болгож байна.
Филиппиний зарим улстөрчид АНУ Филиппин хоорондын эвслийн эцсийн зорилго нь Америкийн дэлхийн ноёрхолд үйлчилж, Филиппинд энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрахгүй, харин Филиппинийг ухаангүй байдалд оруулна гэдгийг ойлгох ёстой. Их гүрний өрсөлдөөний тэргүүн эгнээнд орж, улмаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулах болно.
7-р сарын сүүлчээр болсон АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 57-р хурлаар хамтарсан мэдэгдэл баталж, “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ыг иж бүрэн, үр дүнтэй, бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг онцлон, уг тунхаглалыг бүрэн дүүрэн ашиглахыг дэмжинэ. Хятад болон АСЕАН-ы орнуудын баталсан "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны үр дүнтэй, бодитой тунхаглалд эртхэн хүрэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Энэхүү мэдэгдэл нь Филиппиний засгийн газрын Хятадаас хамааралгүйгээр "Өмнөд тэнгисийн ажиллагааны дүрэм"-ийг шинээр боловсруулах саналыг үгүйсгэж, Өмнөд тэнгисийн маргааныг энхийн замаар зохицуулах нь АСЕАН-ы орнуудын зөвшилцөл бөгөөд Өмнөд тэнгис дэх энх тайвныг сахин хамгаалах АСЕАН-ы орнуудын нийтлэг хүлээлт мөн гэдгийг харуулж байна.