8-р сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод Монгол улс дахь HSK шалгалтын хүрээлэн, хятад хэлний сургалт сорилтын төв, Цайрт Минерал болон Шиньшинь компанийн хятад хэлний воркшопын нээлтийн арга хэмжээ боллоо.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Жи, Монгол улсын Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БНХАУ-ын Боловсролын яамны гадаад хэлний солилцоо хамтын ажиллагааны төвийн орлогч, хатагтай Жин Вэй, Монгол улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг нар арга хэмжээнд оролцжээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Жи нээлтийн арга хэмжээнд үг хэлэхдээ, Одоогоос 16 жилийн өмнө Хятад, Монголын боловсролын байгууллагууд хамтран МУИС-ийн дэргэд Күнзийн институт байгуулсан. Өнөөдөр Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа энэ үед бид энд HSK шалгалтын хүрээлэн, хятад хэлний сургалт сорилтын төв, Хятад хэлний воркшопын нээлтийг үзэж байгаадаа баяртай байна. Хятад хэлний сургалт сорилтын төв нь хятад хэл заах, шалгах, багш бэлтгэх, багшийн гэрчилгээ олгох, гадаадад суралцах зэрэг үйлчилгээ үзүүлдэг Хятадын боловсролын үйлчилгээний шинэ цогц байгууллага юм. Хятад хэлний воркшоп нь гадаадад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, мэргэжлийн сургуулиудтай хамтран хятад хэлний боловсрол олгох шинэ сургалтын платформ юм. Эдгээр гурван байгууллагыг байгуулсан нь нийгмийн боловсрол, мэргэжлийн боловсролын салбар дахь Хятад хэлний заан сургалтыг хөгжүүлэхэд чухал нэмэлт хүч болох юм гэжээ.