Орон нутгийн цагаар 7-р сарын 31-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (Хамас)-ын удирдагч Исмаил Ханиягийн халдлагад өртөж амь насаа алдсан хэргээр яаралтай хуралджээ.
Мөн өдөр Иранаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (Хамас)-ын улс төрийн товчооны удирдагч Исмаил Ханиягийн амь насаа алдсанд холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүлжээ.
Албан бичигт тэмдэглэхдээ, Исмаил Хания-д чиглэсэн террорист халдлага нь Ираны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн явдал юм. Израилын энэ үйлдлийг Иран эрс буруушааж байна. Израилын түрэмгийллийн чанартай үйлдлүүд нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа НҮБ гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. Түүнчлэн, Иран улс НҮБ-ын дүрмийн дагуу өөрийн хууль ёсны батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлж, энэ үйл явдалд эрс шийдэмгий хариу өгөх болно гэжээ.
Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (Хамас)-ын улс төрийн товчооны удирдагч смаил Хания мөн өдөр Тегеранд халдлагад өртөн нас баржээ. Хамас аллагыг Израил үйлдсэн гэж мэдэгдсэн бол Израилын албаныхан энэ үйл явдалд шууд хариу өгөөгүй байна.