7-р сарын 31-нд Хятадын Төв Радио Телевизээс зохион байгуулсан “Хятадын шинэ эриний өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” хэмээх дугуй ширээний тусгай яриа хэлцэл Тайландын Бангкок хотноо амжилттай зохиогджээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн видеогоор үг хэлж, Хятадаас Тайландад суугаа Элчин сайд Хань Жичян, Тайландын Тайланд-Хятадын “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах судалгааны төвийн захирал Вирун Пичавонгпади, Тайландын Худалдааны Танхим ба Тайландын Худалдааны хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гресин Вонгсураграй, Тайландын Дээд боловсролын судалгаа, инновацын газрын Газар зүйн мэдээлэл, сансрын технологийн хөгжлийн товчооны орлогч дарга Фи Чосри, Тайланд-Хятадын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Кампонг Махануку, Тайландын Борен их сургуулийн захирал Дарика Ратапиппа, мөн Тайландын судалгааны төвийн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн төлөөлөл, Тайландын их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл гээд 500 орчин хүн арга хэмжээнд оролцжээ.
Уг арга хэмжээний үеэр Тайландын өсвөр үеийнхний “ Орчин үеийн Хятад улс миний нүдээр ” сэдэвт уран зургийн үзэсгэлэн зохиожээ.
Тайландын TV 5, TV 7, TNN TV, Amarin TV, "Thai Lat" мэдээллийн агентлаг, “Олон нийтийн санал бодол” агентлаг, “Шуурхай мэдээ”, “Өдрийн мэдээ” зэрэг тус орны гол мэдээллийн хэрэгслүүд арга хэмжээг шуурхай мэдээлжээ.