Катарын “Аль Жазира” телевиз 7-р сарын 31-нд мэдээлснээр, өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Палестин, Израилын мөргөлдөөн дахин дэгдсэнээс хойш, Газын зурваст амьдарч буй 2.4 сая иргэдийн 90 хувьд нь гэр орноосоо дүрвэжээ. Түүнчлэн Газын зурвасын 70-аас дээш хувийн барилга байгууламж Израилын цэргийн дайралтад талхидан эвдэгдсэн байна. НҮБ-ын холбогдох агентлагийн үнэлгээгээр, Газын зурвасыг дахин сэргээн босгох ажил арав гаруй жил шаардах бөгөөд арван тэрбум ам,долларын санхүүжилт хэрэгтэй юм байна.
Өнөөг хүртэл Газын зурваст эрүүл мэндийн 300 гаруй ажилтан хөнөөгдөөд байна. Газын зурвасын 36 эмнэлгээс зөвхөн 9-хөн нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас шархадсан олон арван мянган өвчтөн, архаг өвчтэй хүмүүст үйлчлэхэд маш их хүндрэлтэй байгаа аж.
НҮБ-ын бүртгэлийн дагуу, Газын зурваст байгаа 96 хувийн хүн ам нь хүнсний баталгаагүй амьдарч байна. Мөргөлдөөн дэгдсэнээс хойш, тухайн нутгийн 600 мянган хүүхдийн хичээл ном таслагдаж, 350 орчим сургууль Израилын агаарын дайралтад өртөн сүйджээ. Мөн 12 их дээд сургууль тэр чигтээ нураг болсон байна.