Хятадын хөгжил бол Австралийн хувьд сорилт гэхээсээ илүү боломж юм
2024-08-02 20:10:49
Share
Share this with Close
youtube WeChat

Австрали-Хятадын бизнесийн зөвлөлөөс саяхан нийтэлсэн "Хятад улстай хийсэн худалдаа Австралийн гэр бүлд үзүүлж буй үр өгөөж" тайлангийн талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 2-ны өдөр хэлэхдээ, тайланд дурдсан нийтлэг жишээ, тоо баримт нь Хятадтай хийсэн худалдааны үр ашгийг харуулж байна. Хятад Австралийн ард түмэнд үзүүлж буй асар их үр өгөөж нь Хятад Австралийн эдийн засаг, худалдааны харилцаа харилцан ашигтай, хамтдаа хождог болохыг харуулж байна.

Саяхан Австрали-Хятадын бизнесийн зөвлөл (ACBC) "Хятад улстай хийсэн худалдаа Австралийн гэр бүлд үзүүлж буй үр өгөөж" тайланг нийтэлжээ. 2022-2023 оны санхүүгийн жилд Хятад улстай хийсэн худалдаа нь Австралийн дундаж өрхийн нэг удаагийн орлогыг 2600 австрали доллараар нэмэгдүүлж, Австралид 595 мянга 600 ажлын байр бий болгож, Австралийн гэр бүлүүдийн амьдралын зардлын 4.2 хувийг хэмнэх боломжтой болохыг тайланд дурджээ. Австралийн нийт импортод Хятад улстай хийж буй импортын хувь хэмжээ ихсэх тусам амьжиргааны өртөг буурдаг.