Орон нутгийн цагаар 8-р сарын 1-нд Исландын нийслэл Рейкьявик хотноо тус орны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хадера Томасдоттир тангараг өргөлөө. Тэрээр Исландын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгч юм.
Хадера Томасдоттир хэлсэн үгэндээ хамтын ажиллагаа, багтаамжтай байхын чухлыг, мөн бүхий л салбар дахь залуу үеийнхний оролцоог онцлон тэмдэглэв. Исланд улс ололт амжилтаа бататгаж, инновацыг хөгжүүлэн, өндөр стандартыг баримтлах ёстой гэж тэрээр хэлсэн байна.
Дэлхий даяар зөрчилдөөн, итгэлцлийн хямрал нэмэгдэж байгаа тухайд асуудлыг дэндүү хялбарчлах, мөн хэт туйлширсан байдлаар зохицуулахаас сэргэмжлэхийг уриалсан байна. Тэрээр хэлэхдээ, Ээдрээ ихтэй ертөнцөд илүү "зөөлөн" замыг сонгох мэргэн ухаан, хүсэл эрмэлзэл Исландад бий гэжээ.
Хадера Томасдоттир 1968 оны аравдугаар сард төрсөн бөгөөд энэ оны зургаадугаар сарын 1-нд болсон Исландын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.