Тухайн нутгийн цагаар 8-р сарын 1-нд, АНУ-ын Конгрессын Сенатын танхимын олонхын бүлгийн дарга Чак Шумер болон бусад Ардчилсан намын гишүүд хамтдаа ерөнхийлөгч асан Дональд Трампын ерөнхийлөгчийн өршөөлийн эрхийн талаарх дээд шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл санаачилжээ. Уг хуулийн төсөлд, АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч албан тушаалын хугацаандаа холбооны эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл нь өршөөлийн эрхийн хүрээнд хамрагдахгүй гэж үзжээ.
Дональд Трампыг “2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон” гэх хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх тодорхой хэмжээний эрхтэй гэж АНУ-ын Дээд шүүх 7-р сарын 1-нд шийдвэрлэсэн байна. Мөн доод шатны шүүхэд хэргийг дахин хянан хэлэлцэж, аль аль үйлдлийг хуулиар өршөөж болох үйлдэл гэдийг тодорхой болгох ёстой гэж үүрэглэжээ.