Саяхан Хятадын Төв Радио Телевизээс зохион байгуулсан “Хятадын шинэ эриний өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” сэдэлт Япон,Өмнөд Солонгос, Энэтхэг, Малайз, Филиппин, Мьянмар, Турк, Афганистан, Монгол дахь тусгай хэлэлцүүлэг амжилттай зохиогджээ.Азийн орнуудын улс төрийн зүтгэлтнүүд, судалгааны сангийн мэргэжилтэн, бизнесменүүд, хэвлэл мэдээллийнхэн, залуучуудын төлөөлөл зэрэг зочид төлөөлөл уригдан оролцож, ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв Хорооны 3-р бүгд хурлаас өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих зэргийг онцолсонтой уялдуулан Хятадын өндөр чанартай хөгжил нь Азийн орнуудад авчирч буй тохиол боломжуудыг хамтдаа ярилцжээ.
ХТРТ-аас зохион байгуулсан Ази дахь эл цуврал яриа хэлэлцүүлгийг бүс нутгийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг тухайд нь мэдээлсэн аж. Тухайлбал, Жижи мэдээллийн агентлаг, AFPBB News,Никкей Телеком, NewsPass, Гуноши, АС Сервис Тода, Доу Джонс зэрэг Японы хэвлэл мэдээлэл, Солонгосын мэдээллийн агентлаг Төв өдрийн сонин, Донга Илбо сонин, Азийн мэдээллийн групп зэрэг Өмнөд Солонгосын гол хэвлэлийн хэрэгслүүд, Энэтхэгийн “Өглөөний мэдээ”, “Өдөр тутмын хайлт” сайт, Филиппиний дэлхийн мэдээлэл ярилцлагын радио, “Манила Таймс” сонин, GMA медиа сүлжээ, Туркийн HIBYA мэдээллийн агентлаг, Азийн мэдээллийн сонин, Эгей сайт, Мьянмарын үндэсний радио телевиз /MRTV/, SKYNET телевиз, Афганистаны STRnews телевиз, Пуштун телевиз, Марсель Дейли сонин, Азим Медиа Групп, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын NTV зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.