8-р сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Линь Жянь даргалан хуралдуулж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Сэтгүүлч: “саяхан Израил Ливаны нийслэл Бейрут хотын өмнө дүүрэгт агаараас довтолсон байна. Үүнийг Ливан, Орос, Иран, Сири зэрэг орнууд буруушаасан. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна?”
Линь Жянь хэлэхдээ, эгэл иргэдийг хохироож буй үйлдлийг Хятад улс эрс буруушаана. Эл хэргийг ч анхааралдаа авсан, холбогдох талууд хүлээцтэй байж, нөхцөл байдал улам хурцдахаас зайлсхийх ёстой гэжээ.