7-р сарын 31-нд хар тамхины эсрэг Хятад, Америкийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн өндөр албан тушаалтнуудын анхны уулзалт Америкт болж, хар тамхины эсрэг Хятад Америкийн агентлаг дамнасан хамтарсан төлөөлөгчид хуралд оролцов.
Уулзалтын үеэр хоёр тал мансууруулах бодисын хяналт, гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаа, техникийн солилцоо, олон талт хамтын ажиллагаа, онлайн сурталчилгааны мэдээллийг цэвэрлэх зэргийн сүүлийн үеийн ахиц дэвшлээ харилцан тайлагнаж, санал хүсэлтээ солилцож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ. Хоёр тал "харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөнөө эвээр зохицуулан, харилцан ашигтай хамтран ажиллах" зарчмын үндсэн дээр хар тамхитай тэмцэх салбарын яриа хэлцэл, харилцаа холбоог цаашид эрчимжүүлж, хар тамхины эсрэг Хятад, Америкийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн олон улсын хар тамхины асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Хятадын төлөөлөгчид АНУ-д айлчлах хугацаандаа Цагаан ордны Хар тамхитай тэмцэх үндэсний алба, Төрийн департаментын хар тамхитай тэмцэж хууль сахиулах товчоо, Хууль зүйн яам, Дотоодыг аюулаас хамгаалах яам, Хар тамхитай тэмцэх үндэсний газар, Цагаачлалын болон гаалийн хяналтын газар, Гааль, хилийн хамгаалалтын газар, Шуудангийн хяналт удирдлагын газар зэрэг албан байгууллагуудтай уулзалт хэлэлцээ хийх юм.