Орон нутгийн цагаар наймдугаар сарын 2-нд Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Катц хэлэхдээ, Израиль Туркээс Израильд суугаа Элчин сайдын орлогчийг дуудаж,Тель-Авив дахь Туркийн Элчин сайдын яам Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (ХАМАС) удирдагч Исмаил Ханиегийн нас барсанд гашуудаж буйг эрс буруушаасан гэжээ.
Орон нутгийн цагаар наймдугаар сарын 2-нд Катарын нийслэл Доха хотод Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (ХАМАС) удирдагч талийгаач Ханиегийн дурсгалыг хүндэтгэх болон оршуулах ёслол болов. Тухайн орон нутгийн олон иргэн гашуудлын арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн иржээ.