Орос болон барууны орнууд Америкийн сэтгүүлчийг оролцуулсан 26 хоригдлоо солилцжээ.
Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, бид холбогдох мэдээллийг анзаарсан, Америк, Орос бол бүгд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд олон улсын томоохон нөлөө тусгалтай том гүрнүүд юм. Тиймээс уг хоёр орон яриа хэлцлээр хоёр талт харилцаанд оршиж буй асуудлаа зохицуулахыг бид хүсэж байна. Энэ нь олно улс, тэр дундаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай юм гэжээ.