Ажлын байраа 15 мянгаар цомхотгох болсноо Америкийн Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч Intel корпорац орон нутгийн цагаар 8-р сарын 1-нд мэдэгджээ.
Энэ удаад Intel-ийн ажлын байрны цомхотгол нь нийт ажилчдынхаа 15 хувьтай тэнцэж байгааг эх сурвалжид дурдсан байна. Intel компани мөн бүтцийн өөрчлөлтийн бусад алхмуудыг зарлаж, 2025 онд зардлаа 10 тэрбум доллароор бууруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Мөнгө хэмнэхийн тулд тус компани мөн энэ оны дөрөвдүгээр улиралд ногдол ашгийн хуваарилалтаа зогсоох юм байна.