Рафаэль Гросси: Запорожье АЦС-ын хөргөлтийн усан сан дахь усны түвшин буурсаар байна
2024-08-03 15:49:55
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 2-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгдэхдээ, Запорожье АЦС-ын хөргөлтийн усан сан дахь усны түвшин буурсаар байна. Хэдийгээр бүх реакторууд "хүйтэн сэрүүн" байдалд байгаа ч гэсэн хөргөлтийн усаар хангах явдал атомын цахилгаан станцуудын цөмийн аюулгүй байдалд нэн чухал юм. Хэрэв иймэрхүү байдал цаашид үргэлжилбэл, хөргөлтийн усан сангаас ус шахахад хэцүү болж, зуны халуун цаг агаар нь усан сангийн хөргөлтийн усны түвшинг хадгалах явдлыг нэн хэцүү болгох юм гэжээ.

Гросси онцлохдоо, хөргөлтийн усан сан дахь усны түвшин буурч байгаа нь санаа зовоосон нуугдмал асуудал юм, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг нөхцөл байдлыг газар дээр нь үргэлжлэн сайтар хянаж хэмжин, ажиглаж, хөргөлтийн усаар хэзээ ч байнга хангагдсан байхын баталгаажуулах болно гэжээ.