Йордан голын баруун эрэгийн нөхцөл байдал улам дордсоор байна гэв
2024-08-03 16:01:18
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 2-нд НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг (UNRWA) мэдэгдэхдээ, Йордан голын баруун эрэгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж байна. Орон нутгийн дүрвэгсдийн хуарангууд усны хомсдолд орж, цахилгаан тасарсан хүнд нөхцөлд байна гэжээ.

Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг (UNRWA) мэдэгдэхдээ, Израилийн хамгаалалтын хүчний үйл ажиллагаа Йордан голын баруун эрэгт үргэлжлэн сүйрэл авчирч, Йордан голын баруун эрэгт амьдардаг иргэдийн амь насанд заналхийлсээр байна, тиймээс энэ "дайн" эрхбиш дуусах ёстой гэдгийг онцолж байна гэжээ.