ӨМӨЗО-ны Хилээр шалган нэвтрүүлэх Эрээн боомтын мэдээлснээр, 8-р сарын 2-ны өдөр нийт 12057 иргэнийг шалган нэвтрүүлсэн нь тус боомт нээгдсэнээс хойших нэг өдрийн дотор шалган нэвтрүүлсэн шинэ амжилт тогтоосон байна.
Эрээн хот боомт нь БНХАУ-ын Монгол улсад нээлттэй хамгийн том хуурай замын боомт бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 714 километрийн зайд орших "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт болон умардад нээлттэй байх чухал гарц юм. Эрээн хот боомт нь Хятад, Монголын хооронд аялал жуулчлалын болон бизнесийн хэлэлцээр хийх чухал боомт юм.
Зуны улирал ирж, сургуулийн амралт таарч, Хятад, Монголын хил дамнасан аялал жуулчлал эрс нэмэгдэж, аялах жуулчны тоо олширсноор Эрээн хот боомтоор өдөрт авраад мянган жуулчин хил дамнан аялж байна. 8-р сарын 3-ны 10:00 цагийн байдлаар, Эрээний шалган нэвтрүүлэх цэгээр нийт 1.4 сая жуулчныг шалган нэвтрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 10.3 хувиар нэмэгдэж, шинэ рекорд тогтоожээ.