Йордан голын баруун эрэгт хүмүүс эсэргүүцэлийн хөдөлгөөн өрнүүлэв
2024-08-04 15:34:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 3-нд олон зуун палестинчууд Йордан голын баруун эрэгт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав, тэд Палестин, Израилийн хоорондох шинэ ээлжийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг уриалж, Израилийн шоронд хоригдож буй палестинчуудад шударга хандахыг Израилийн талд шаардав.

Жагсагчид: Олон улсын хууль хаана байна ? Израилийн шоронд болж буй үйл явдлыг Олон улсын байгууллагууд хайхрамжгүй өнгөрөөж болохгүй, баривчлагдсан палестинчуудыг эрүүдэн шүүж байна, Палестины эмэгтэйчүүд болон хүүхдүүд Газын зурваст геноцидтэй тулгарч байна гэжээ.

НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагаас энэ оны эхээр гаргасан тайланд дурдахдаа, Израилийн шоронд эрүүдэн шүүгдсэн хэмээн Палестины зарим хоригдлууд мэдэгдсэн гэжээ.