2024 оны 8-р сарын 2-нд Хятадын засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүй Өмнөд Африкт айлчилж, Өмнөд Африкийн Гадаад хэргийн яамны Ерөнхий захирал Дангер, Ерөнхийлөгчийн дэргэдэх хууль эрх зүй болон олон улсын харилцааны зөвлөх Жэйлер нартай хэлэлцээ хийж, Украины хямралын талаар санал солилцлоо.
Ли Хүй хэлэхдээ, Украины хямралыг намжаах ёстой гэж олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийдөө үзэж байна. Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжих тухай Хятад болон Бразилийн хамтран гаргасан "Зургаан зүйлт нийтлэг ойлголт" 110 гаруй улсын нааштай хариуг аваад байна, Хятад улс Өмнөдтэй харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, "зургаан зүйлт нийтлэг ойлголт"-ын үндсэн дээр олон улсын нийтлэг ойлголтыг бий болгох "хамгийн том нийтлэг хуваагч"-ийг бүрдүүлэхийг дэмжихэд бэлэн байна гэжээ.
Хятад улс шаттл дипломат ажиллагаа өрнүүлэхийг Өмнөд Африкийн тал сайшааж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт төв, шударга дуу хоолойгоо хүргэж, нөхцөл байдлыг намжааж, эцсийн дүндээ энх тайвныг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж үзсэн байна. Өмнөд Африк "Зургаан зүйлт нийтлэг ойлголт"-ыг зарчмын хувьд дэмжиж байна, мөн Хятад, Бразилтай хамтран ажиллаж, олон талт хүрээнд хамтран сурталчлахыг хүссэн байна.