"Шинэ эринд Хятад улс өөрчлөлтөө гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд" яриа хэлцэл болов
2024-08-04 15:27:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 2-нд Хятадын төв радио телевиз, Тайланд-Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, Пакистаны Төлөвлөлт хөгжил болон тусгай ажлын яам зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулсан "Шинэ эринд Хятад улс өөрчлөлтөө гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд" хэмээх дэлхийн яриа хэлцэлийн Тайланд, Пакистан дахь тусгай хурал амжилттай болсон байна. Тайландын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вечаячай, Пакистаны Төлөвлөлт хөгжил болон тусгай ажлын яамны сайд Ахсан Икбал нарын зэрэг улс төрийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд болон нийгмийн бүх салбарын зочид төлөөлөгчид ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын алс хэтийн, гүн гүнзгий ач холбогдол, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлснээр, дэлхий дахинд боломжууд авчрах зэрэг талаар гүнзгий санал солилцов.

Тайландын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вечаячай видео бичлэгээр үг хэлэх үедээ ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал төгс амжилттай хуралдсанд баяр хүргэж, энэ хурал нь шинэ эриний Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн байгуулалтын явцыг ахиулах зэрэг үйл явдлыг эхлүүлж, Тайландын эдийн засаг нийгмийн хөгжилд сайн боломж олгох болно хэмээн үзсэн байна.

Пакистаны Төлөвлөлт хөгжил болон тусгай ажлын яамны сайд Ахсан Икбал хэлэхдээ, ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал Хятадын ирээдүйн хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргав. Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын хоёр дахь шатны бүтээн байгуулалт нь хоёр орны хөгжлийн шинэ эрин үед илүү их амжилтад хүрэх болно гэжээ.