Хятадын Төрийн Зөвлөл саяхан "Үйлчилгээ хэрэглээний өндөр чанартай хөгжлийг дэмжих тухай санал" нийтэлжээ.
Дээрх “Санал" нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаагаар жолоодлого болгож, Хятадын Коммунист Намын 20-р их хурал болон 20 дахь удаагийн Төв хорооны 2, 3-р бүгд хурлын үзэл санааг цогцоор нь хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, цогцоор нь хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх болон нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийг уялдуулж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг өргөжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглээний хувилбаруудыг баяжуулах, хэрэглээний орчныг оновчтой болгох зэрэгт анхаарч, инноваци хийх замаар үйлчилгээ хэрэглээний дотоод хөдөлгөгч хүчийг өдөөж, үйлчилгээ хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгож, эдийн засгийн өндөр чанартай хөгжилд хүчтэй дэмжлэг хангаж, өвөрмөц, төрөлжсөн, чанартай үйлчилгээ авах гэсэн иргэдийн хэрэгцээг илүү сайн хангах юм байна.
Бүс нутгууд, олон салбар болон холбогдох байгууллага нэгжүүд Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, байршуулалтыг тууштай хэрэгжүүлж, төрөл бүрийн ажил үүргийг үнэнхүү нарийн нямбай биелүүлэхийг дэмжиж, үйлчилгээ хэрэглээний өндөр чанартай хөгжлийг хамтдаа дэмжихийг дээрх “Санал”-д шаардсан байна.