Эргийн хамгаалалтынхан хуулийн дагуу хяналт тавив
2024-08-05 09:50:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Гань Юй хэлэхдээ, 8 дугаар сарын 3-наас хойш Филиппиний загас агнуур, усны нөөцийн товчооны эргүүлийн завь болон загас агнуурын олон завь Шяньбинь шүрэн аралд хууль бусаар гацсан Филиппиний эргийн хамгаалалтын 9701-р хөлөг онгоцны ойролцоох усанд цугларсанд Хятадын эргийн хамгаалалтын алба хуулийн дагуу бүх үйл явцыг нэхэн хянаж, үр дүнтэй хяналт тавив гэжээ.

Хятад улс Наньша арал олтирогууд, тэр дундаа Шяньбинь шүрэн хад болон түүний ойролцоох усан бүсэд маргашгүй бүрэн эрхтэй. Филиппиний хөлөг онгоц Шяньбинь шүрэн хадад гацсан нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгийг зөрчиж, "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ыг зөрчиж, Өмнөд тэнгис дэх энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Хятадын эргийн хамгаалалтынхан урьдын адил өөрийн харьяанд байгаа усан бүсэд бүрэн эрхээ хамгаалан хууль сахиулж, үндэсний нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалах болно.