Хатуу чанга хариу цохилт өгөхөө Ираны парламентын дарга мэдэгджээ
2024-08-05 10:03:20
Share
Share this with Close
youtube WeChat

ХАМАС-ын Улс төрийн товчооны удирдагч Исмаил Хания долдугаар сарын 31-нд Ираны нийслэл Тегеранд халдлагад өртөн амиа алдсан нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа юм.

Ираны парламентын дарга 4-ний өдөр хэлэхдээ, Иран энэ үйл явдалд хатуу хариу арга хэмжээ авна, Израил болон Америк  Исмаил Ханиягийн амиа алдсаны төлөөсийг төлөх болно гэжээ. Мөн өдөр Израилын Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, Израил халдлагад хариу өгөхөд бэлэн гэжээ.

Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф 4-ний өдөр хэлэхдээ, Ираны арми Израил болон түүнийг дэмжигч АНУ-д "түүхт чанартай сургамж" өгөх болно, Ираны хатуу хариу арга хэмжээ нь Израил болон АНУ-ыг Исмаил Ханиягийн амь насыг хөнөөсөндөө харамсуулах болно гэжээ. Тэрбээр Ираны парламентыг төлөөлж, Ираны үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд Ираны засгийн газраас сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.

Үүнээс гадна, Израилын батлан хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгчдийн 4-нд хэлснээр, олон нийтэд өгсөн сэргийлэлт хамгаалалтын зааварчилгаа өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй гэжээ. Израилын арми мөн өдөр өргөн нэвтрүүлгийн шинэ системийг ажиллуулж байгаагаа зарласан бөгөөд олон нийт ямар нэгэн программ хангамж суулгах, ямар нэгэн ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд томоохон хэмжээний халдлагын тухай мэдээллийг өөрсдийн байршлаар нь цаг тухайд нь хүлээн авах боломжтой хэмээн мэдэгджээ.