8-р сарын 5-нд ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нийтэлсэн мэдээллээр, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу мөн өдөр Иранд айлчлахаар ирсэн байна.
Тэрээр Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргатай уулзана гэсэн мэдээлэл байна. Энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутаг болон олон улсын улс төр, аюулгүй байдал зэрэг асуудлаар зөвлөлдөх зорилготой гэж Иран мэдэгдэв.