Бангладешийн армийн Жанжин штабын дарга Вакер Уз Заман 5-ны өдөр телевизээр үг хэлэхдээ, тус улсын ерөнхий сайд шейх Хасина мөн өдөр огцорсон, удахгүй улс орныг удирдах түр засгийн газар байгуулагдана гэжээ.
Вакер Уз Заман телевизээр хэлсэн үгэндээ ард түмнээ тайван байж, үндэсний энх тайван, дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж, Бангладеш улсад сүүлийн үед гарсан хүчирхийллийн хэрэг явдлыг мөрдөн шалгах болно гэдгээ онцолжээ.
Сүүлийн үед Бангладеш улсад ажилтай холбоотой тогтолцоонд дургүйцсэн олон жагсаал болж, жагсаалын үеэр хүчирхийллийн улмаас 200 гаруй хүн амиа алдсан талаар эх сурвалжид мэдээлсэн. Энэ сарын 4-нд Бангладеш улсад Шейх Хасина болон түүний засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал улс орон даяар өрнөсөн юм.
77 настай Шейх Хасина нь Бангладешийг үндэслэгч ерөнхийлөгч Шейх Мужибур Рахманы том охин бөгөөд 1996, 2009, 2014, 2019 онд Бангладешийн ерөнхий сайдаар дөрвөн удаа ажилласан юм. 2024 оны нэгдүгээр сард тав дахь удаагаа ерөнхий сайдаар сонгогджээ.