2020 оны сүүлчээр АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп олон улсын дүрэм журмыг ноцтой зөрчсөн "хуулийн төсөл"-д гарын үсэг зурж, допингийн шинжилгээнд "дэлхийн цагдаа"-ын үүрэг гүйцэтгэж, бусад орны эсрэг "хууль хэрэгжүүлэх" боломжийг АНУ-ын засгийн газарт олгосон нь Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Гэсэн хэдий ч энэ асуудалд АНУ-ын ноёрхлыг дэмжих, хадгалахын тулд тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дэлхийн сэргээшний эсрэг агентлагаас "өө эрж" эхэлсэн бөгөөд Хятадын усанд сэлэлтийн баг энэхүү ноёрхох үзлийнх нь золиос болжээ.
Орон нутгийн цагаар 4-ний өдөр Хятадын усанд сэлэлтийн багийн дөрвөн шилдэг тамирчин Парисын олимпын эрэгтэйчүүдийн 4х100 холимог буухиа сэлэлтийн төрөлд АНУ-ыг давж түрүүлэн, Олимпын алтан медаль хүртсэний дараа Ассошиэйтед Пресс агентлаг Хятадын тамирчдын хичээл зүтгэлийг гүтгэн харлуулахаар оролдов.
Мэдээлэлдээ Хятадын тамирчдыг гүтгэн доромжилсноос гадна Ассошэйтед пресс агентлаг болон өмнө нь Олимпын усанд сэлэлтийн тэмцээний үеэр Хятадын тамирчдыг харлуулж дайрсаар ирсэн "Ройтерс", "Нью-Йорк Таймс", "Вашингтон Пост" зэрэг Европ Америкийн хэвлэлүүд өөр нэгэн бай руу буюу 1999 онд Олон улсын олимпын хорооноос байгуулсан Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийг дайрч байна.
Ер нь АНУ Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийг дайсагнан үзэж байгаа нь эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын тамирчдыг удаа дараа гүтгэн доромжилж байгаагийн нэг гол шалтгаан байж таарна.