Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон нутгийн цагаар 8-р сарын 5-нд хэлэхдээ, Туркийн парламентын хуулийн баг 8-р сарын 7-нд Гааг дахь Олон улсын шүүхэд хандан хүсэлт гаргаж, Израилийг "геноцид" үйлдсэнээр сэжиглэн Өмнөд Африкийн эхлүүлсэн шүүх ажиллагаанд нэгдэхээр төлөвлөж байна гэв.
Эрдоган хэлэхдээ: "ХАМАС-ын улс төрийн товчооны удирдагч Исмайл Хания халдлагад өртөн амиа алдсаны улмаас Газын зурвас дахь хямрал шинэ хязгаарыг давж", Израилийн засгийн газар бүс нутгийг хямралд орууллаа. Турк Палестины ард түмэнтэй хамт байхын тулд чадах бүхнээ хийнэ гэжээ.
Өмнөд Африк өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Газын зурваст "геноцид" үйлдсэн Израилийн эсрэг олон улсын шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Олон улсын шүүх энэ оны 1, 3-р сард "түр зуурын арга хэмжээ" гаргаж, "Геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц"-ийг дагаж мөрдөх, Газын зурваст Палестинчуудын эсрэг "геноцид" хийхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай бүх арга хэмжээг авч хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвас руу саадгүй хүргэхийг баталгаажуулахыг Израильд шаардсан юм.