Японы хэвлэлүүд 8 дугаар сарын 5-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн 7 дугаар сард тус орны нийслэл Токио хотод халуунд цохиулан нас барсан хүний тоо 2018 оноос хойш анх удаа 100-аас давсан байна.
Токио хотын мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн төвийн статистик мэдээллээс иш татан мэдээлснээр, халууны улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх нь 40-100 насны хүмүүс байсан бөгөөд тэдний 79 хүн нь агааржуулагч суурилуулсан боловч ашиглаагүй, 28 хүн нь байшиндаа агааржуулагч суурилуулаагүй юм байна.
Токиогийн Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, 7 дугаар сарын 1-28-ны хооронд хэт халалтын улмаас 3647 хүн эмнэлэгт хүргэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 573 хүнээр нэмэгджээ.