“Ард түмний ардчилал бол социализмын амь нас, социализмын орчин үеийн улс орныг иж бүрэн бүтээн байгуулахад хамрагдах ёстой агуулга юм. Бүх шатны ардын ардчилал нь социализмын ардчиллын улс төрийн үндсэн шинж чанар бөгөөд хамгийн өргөн хүрээтэй, үнэн бодитой, үр дүнтэй ардчилал юм” хэмээн ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцоллоо. ХКН-ын 20 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд хурлаар баталсан “Өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-т бүх шатны ардын ардчиллыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх асуудлыг долоон том ажлынхаа нэг гэж үзсэн бөгөөд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хөгжүүлэхийн стратегийн гол болгожээ. Үүний зэрэгцээ бүх шатны ардын ардчиллын системийн тогтолцоог боловсронгуй болгохыг өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэхийн олон салбарын тал талын системтэй байршуулалтад хамруулсан байна. Бүх шатны ардын ардчиллыг хөгжүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үндсэн шаардлага бөгөөд ХКН-ын удирдсан социализмын шинэчлэлийн хүчтэй хөдөлгөх хүч, системийн баталгааны нэг юм. Бүх шатны ардын ардчиллын тухай Ши Жиньпиний тайлбарууд нь бүрэн системтэй шинжлэх ухааны онолын тогтолцоо учраас социализмын ардчиллын улс төрийг гүнзгий ойлгоход онолын үндэслэл хангасан бөгөөд Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм.
Онолын гарал үүслийн үүднээс авч үзвэл, Ши Жиньпиний дэвшүүлсэн бүх шатны ардын ардчилал бол Маркс, Энгельсийн дэвшүүлсэн пролетарийн ардчилал, Лениний дэвшүүлсэн социалист ардчилал, Мао Зэдүний дэвшүүлсэн ардын ардчиллын өв залгамжлал, шинэчлэл бөгөөд түүнийг баримтлан хөгжүүлсэн явдал юм.
Эдийн засгийн хувьд Хятад улс эдийн засгийн амин чухал зүйлийг бүх ард түмний гарт бат эзэмшүүлж, ард түмэн эзэн мэдэх, бүх шатны ардын ардчиллыг биелүүлэхэд эдийн засгийн суурь, эд баялгийн баталгаа хангасан байна.
2014 оны үед Ши Жиньпин Хятадын ардчиллын улс төрийн “Бүх шат”-ны асуудлын талаар онцлохдоо, “ Зөвшилцлийн ардчилал Хятадын социализмын ардчиллын улс төрийн бүх шатанд гүнзгий шингэсэн” гэжээ. 2019 онд тэрээр Шанхай хотын хорооллоор ажиллахдаа, “Бид Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замналаар замнаж байгаа тул ард түмний ардчилал бол бүх шатны ардчилал, том чухал хууль тогтоомжийн шийдвэрүүдийг бүгд горимын дагуу, ардчиллаар туурвиж, шинжлэх ухааны шийдвэр, ардчиллын шийдвэрээр боловсруулна” гэжээ. Нам төрийн томоохон шийдвэрүүдийг бүгд дүрэм горимын дагуу, ардчиллаар туурвин, шинжлэх ухааны үндэслэлтэй, ардчиллаар шийдэх шат дамжаагаар боловсруулж байгаа тул бүх шатны ардын ардчилал гэж нэрлэж байгаа юм.
ХКН-ын 20 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд хурлын баримт бичгийг туурвисан үйл явц нь бүх шатны ардын ардчиллын бодитой практик юм. Тухайлбал 2023 оны 11-р сарын 27-ны өдөр намын төв хорооноос мэдэгдэл гаргаж, ХКН-ын 20 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд хурлаар авч хэлэлцэх асуудлуудын талаар бүх нутгийн олон салбарын талуудын санал болон албаны зарим ажилтан, олон нийтийн саналыг сонссон байна. 2024 оны тавдугаар сарын 7-нд шийдвэрийн нооргийг намын тодорхой хүрээнд тарааж, санал сонссон бөгөөд холбогдох аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын саналыг сонссон байна. Баримт бичиг туурвих ажлын хэсэг эдгээр санал санаачилгыг нямбай судалсны үндсэн дээр авах боломжтойг нь аль болох авч, 221 газар өөрчлөлт оруулжээ. Үүнтэй холбоотойгоор Ши Жиньпин хэлэхдээ, “Энэ удаагийн бүгд хурлын баримт бичгийг туурвихад ардчиллыг хэрэгжүүлж, бүх шатанд тал талын санал санаачилгыг тусгасан” бөгөөд “Бүх нутгийн олон салбарын талууд баримт бичгийн сэдэв, хүрээ, гол бодлогууд зэрэг талаар үнэтэй санал санаачилгууд дэвшүүлж, шийдвэрийн ноорог туурвихад чухал лавлагаа хангалаа” гэжээ.
“Бүх шат”-ыг яахдаа онцолдог тухай Ши Жиньпиний хэлсэн үгнээс гүнзгий ойлгож болох юм. Тэрээр хэлэхдээ, “Ард түмнийг зөвхөн санал хураалтын үед сэрээж, санал хураалтын дараа унтуулан, зөвхөн сонгуулийн өрсөлдөөний үед сайхан үгтэй уриа лоозон сонсгож, сонгуулийн дараа ямар ч үг хэлэх эрхгүй болгож, санал хураалтын үед таалагдаж, сонгуулийн дараа үл тоомсорлох юм бол ийм ардчилал нь жинхэнэ ардчилал биш ” гэжээ.
Бүх шатны ардын ардчилал нь бүрэн бүтэн, түгээмэл чанартай байдаг. Өөрөөр хэлбэл бүрэн бүтэн тогтолцооны горим, оролцооны практиктэй бөгөөд ард түмэн өргөн хүрээнд ардчиллын эрхтэй байдаг.
Улс орны улс төрийн тогтолцооны талаар Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын онцлогтой социализмын улс төрийн тогтолцоонд итгэлтэй байх ёстой. Барууны ардчиллын онол, практик сорилтод тулгарч, талууд эргэлзээтэй болж байгаа нөхцөл байдалд социализмын ардчиллын онолыг хөгжүүлж, шинэ ардчиллын засаглалын хэлбэрийг бий болгох нь тус улсын улс төрийн хөгжил, түүнчлэн хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншилд идэвхтэй ач холбогдолтой юм гэжээ.