Өөрчлөлт шинэчлэл хийж гадаадад нээлттэй байлгах нь Хятадын ард түмний ажил үйлс бөгөөд ард түмэн бол шинэчлэлийн гол хүчин юм. ХКН-ын 20 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд хурлаар өөрчлөлт шинэчлэл хийж, гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээс хойш ялангуяа шинэ эринд иж бүрэн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн туршлагыг дүгнэн, цаашид шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх томоохон зарчмыг тодорхойлсон юм. Үүнээс “Ард түмэн төвтэй” үзэл баримтлалыг баримтлах нь гол агуулга хэвээр байна.
Шинэчлэлийг ард түмний төлөө өрнүүлэхэд л ач холбогдолтой байдаг. Өөрчлөлт шинэчлэл хийж, хөгжлийг дэмжихийн эцсийн зорилго бол ард түмний сайн сайхан амьдралын төлөө юм. Шинэ эринд ХКН-ын төв хороо ард түмний ерөнхий ашиг сонирхол, үндсэн ашиг сонирхол, алсын ашиг сонирхлын үүднээс төлөвлөлт гарган, шинэчлэл хийж, ард түмэн юунаас ч эрхэм хэмээх үзэл баримтлалыг бодитой тусгаж байгаа юм. “Ард олны анхаарал хандуулж, хүсэн эрмэлзэж байгаа зүйлийг өөрчлөлт шинэчлэлийн гол зорилт болгож, түүнийг түлхүү хөгжүүлэх ёстой” хэмээн Ши Жиньпин онцолж байсан юм. Саяхан болж өнгөрсөн гуравдугаар бүгд хурал нийгмийн тэгш байдал шударга ёсыг дэмжин, ард түмний үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьж, орлогын хуваарилалтын тогтолцоог боловсронгуй болгож, ажлын байраар хангахыг тэргүүнд тавьж, нийгмийн хамгааллын тогтолцоо, эмчилгээ эрүүл мэндийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь ард түмний хүсэл найдварыг бүрэн тусгажээ.
Ард түмэнд түшиглэсэн өөрчлөлт шинэчлэл нь хөдөлгөх хүчээр дүүрэн байдаг. Ард олон бол эрч хүч, оюун ухааны далай юм. Тяньжинь хотод нэг тамгаар батлуулан зөвшөөрөл авах, Жэжянд нэг удаад бүгдийг шийдвэрлэх, Фүжяний Саньминд эмчилгээний шинэчлэл хийсэн зэрэг туршлагууд нь ард түмний практик хүч, онолын чадварыг бүрэн нотолсон юм. Шинэ замналд мөн ард түмэнд түшиглэн, ард түмний практикаас шинэ туршлага дүгнэн, ард түмний идэвхжил, амьжиргааны хүчийг дайчлан, тэдэнд түшиглэн өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэхийг хичээн ажиллана.
Өөрчлөлт шинэчлэлийн ололт амжилтыг ард түмэнтэй хуваалцах тухай Ши Жиньпин онцолдог. Үүнтэй холбоотойгоор тэрээр хэлэхдээ, “Өөрчлөлт шинэчлэл амжилтад хүрсэн эсэхийг хэмжих эцсийн шалгуур бол ард түмэн шинэчлэл хөгжлийн ашиг шимийг нь олж хүртсэн эсэхэд байна” гэсэн юм. Саяхан болж өнгөрсөн ХКН-ын 20 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд хурлын дэвшүүлсэн багц бодлогуудын хэрэгжилт нь ард түмэнд үр өгөөжөө хүртээж, ард түмнийг улам илүү бодитой аз жаргал, аюулгүй байдлын хүртээмжтэй байдлаар шууд хангах нь зайлшгүй юм.