Камала Деви Харрис АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ
2024-08-06 15:42:30
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 5-ны өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Деви Харрис 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн эрхээ албан ёсоор хүлээн авчээ.

Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 1-ээс эхлэн Ардчилсан намын 4700 орчим төлөөлөгч таван өдөр үргэлжилсэн онлайн санал хураалтад оролцсон бол нэг өдөр хагасын дараа Камала Деви Харрис нэр дэвшихэд хангалттай санал авчээ. Санал хураалт 5-ны орой дуусаж, Камала Деви Харрисыг нэр дэвшүүлэхийг АН албан ёсоор баталжээ.