9 ажилтныг Израилын эсрэг хийсэн халдлагад оролцсон байж магадгүй гэж үзэж байна
2024-08-06 15:48:36
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак 5-ны өдөр хэлэхдээ, НҮБ-ын Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн 9 ажилтан өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израилын эсрэг явуулсан халдлагад оролцсон байж болзошгүйг зарим баримт нотолж байна. Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг эдгээр хүмүүсийн ажлыг цуцална гэжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Палестины Исламын Эсэргүүцлийн Хөдөлгөөн (Хамас) Израилын нутаг дэвсгэр дэх объект руу гэнэтийн дайралт хийснээр Израилын арми Газын зурвасыг бөмбөгдөж, хуурай замын томоохон ажиллагаа явуулж, Палестин, Израилийн хооронд шинэ мөргөлдөөн үүсгэсэн. Израил энэ оны нэгдүгээр сард, Ойрхи Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн 12 ажилтыг Израил руу хийсэн ХАМАС-ын халдлагад оролцсон гэж буруутгаж, дараа нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэхүү "онц ноцтой буруутгал"-ыг шалгахыг шаардсан. Энэ оны 3-р сараас 4-р сар хүртэл Израил Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн өөр 7 ажилтнаас хариуцлага нэхэмжилсэн юм.