С919 онгоц Бээжин-Ши-ань хооронд нислэг үйлдэж эхэлжээ
2024-08-06 09:23:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Дүнфан буюу Дорнодын айр компани Хятад улсын бие даан судлан бүтээсэн том оврын зорчигч тээврийн С919 нисэх онгоцоор 8 дугаар сарын 5-аас Ши-ань-Бээжин чиглэлийн шинэ нислэгийн маршрут ажиллуулжээ. Энэ бол тус айр компани С919 онгоцоор Шанхай-Чэндү, Шанхай-Бээжин, Шанхай-Ши-ань, Шанхай-Гуанжөү чиглэлийн маршрут ажиллуулсны дараах бизнесийн зориулалттай 5 дахь худалдааны тогтмол хуваарьт маршрут юм. 

2023 оны 5-р сарын 28-нд C919-ийг арилжааны зориулалтаар амжилттай ажиллуулснаас хойш Хятадын  Дорноынд айр(Eastern Airlines)компанийн C919 нисэх онгоцнууд одоогийн байдлаар зуны улирлын тээврийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж,  8-р сарын 3-ны байдлаар Хятадын нийт 3133 арилжааны нислэг үйлдэж, давхацсан тоогоор 420 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ.