Тухайн нутгийн цагаар 8 дугаар сарын 5-нд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Тегеранд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай уулзжээ.
Масуд Пезешкян, Иран, Орос бол хоёр талт харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлсээр байгаа стратегийн түнш байж, Оростой стратегийн харилцаагаа хөгжүүлэх бол Ираны дипломат харилцааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Хоёр тал өмнө тохиролцсон чухал хэлэлцээрүүдийг шуурхай хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн бүс нутаг, олон улсын түвшинд Иран Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно. Америк тэргүүтэй орон дэлхийн удирдагч гэгддэг цаг үе нэгэнт дуусаж, Иран, Орос дэлхийн олон туйлт хөгжлийг ахиулах талд санал бодлоо солилцож, хамтран ажиллах нь дэлхийн аюулгүй байдал, энх тайвныг ахиулах болно гэжээ.
Үүнээс гадна Масуд Пезешкян мөн Газын зурваст Израил цэргийн ажиллагаа явуулж, ХАМАС-ын удирдагч Исмаил Ханиягийн амийг хөнөөсөн явдлыг буруушаажээ.
Сергей Шойгу, Ирантай хоёр талт, мөн бүс нутаг, тэрчлэн олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь маш чухал ач холбогдолтой хэмээн Оросын тал үзэж байна гэв.