Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас Запорожье атомын цахилгаан станцад илгээсэн ажиглалтын баг мөн өдөр багийн ээлжит гишүүнээ солисон гэж Запорожийн атомын цахилгаан станц наймдугаар сарын 6-нд мэдэгдэв. Энэхүү ээлж халаа нь 22 дахь удаагаа болж байгаа бөгөөд ажиглалтын багт нийт 4 хүн оролцож байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам болон ОХУ-ын Үндэсний гвардийнхан ээлж халааг солих ажиллагааг урагштай явуулахад аюулгүй баталгаа хангасан байна.
2022 оны 9-р сарын 1-нд ОУАЭХА-ийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси Запорожьегийн АЦС-д анх удаа айлчилсны дараа, ОУАЭХА-гийн мэргэжилтнүүд АЦС-ын үйл ажиллагааны аюулгүй байдал болон физикийн аюулгүй байдалд хяналт тавьж, үнэлгээ хийхийн тулд газар дээр нь ажиллаж эхэлжээ.