Америкийн хэвлэлүүдийн 5-ны өдөр мэдээлснээр, Хятадын цагаач, нэрт физикч, физикийн салбарын Нобелийн шагналт Ли Жэндао 8 дугаар сарын 4-ний өдөр Сан Францискод таалал төгсжээ.
Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Шанхайн Зам харилцааны их сургуулийн Ли Жэндао нэрэмжт хүрээлэн, Хятадын дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн төв хамтран тухайн өдөр гаргасан мэдэгдлийг иш татан, Ли Жэндао Сан Франциско дахь гэртээ орон нутгийн цагаар 4-ний 02:33 цагт 97 настайдаа таалал төгссөн хэмээн мэдээлжээ.
Ли Жэндао 1926 оны арван нэгдүгээр сарын 24-нд Шанхай хотод төрсөн. Физикийн чиглэлээр насан туршид ажилласан тэрээр Хятадын Шинжлэх Ухааны Академийн гадаад академич, АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн академич, Хятадын дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн төвийн насан туршийн хүндэт захирал, Шанхайн зам харилцааны их сургуулийн хүндэт профессор, Шанхайн зам харилцааны их сургуулийн Ли Жэндао нэрэмжит судалгааны хүрээлэнгийн хүндэт захирал юм. 1957 онд тэрээр Ян Жэньнинтэй хамт сул харилцан үйлчлэлийн үед паритет хадгалагдахгүй байх зарчмыг дурдан гаргаж, физикийн салбарын Нобелийн шагнал хүртжээ.