Жанбэйн тал нутгийн хөгжмийн наадам зун болгон Жанчхүү хотноо болдог. Нутаг нутгийн хөгжмийн хорхойтнууд галт тэрэг, RV, эсвэл мориор далайн түвшнээс 1300 метрийн өндөрт орших Жүндү буюу Дунд нийслэлийн тал нутгийг зорин очиж, тал хээрийн үзэмж болон дуу хөгжмийн наргианаар нүд чихээ баясгадаг. Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Бээжингээс нисэх онгоц хөлөглөн Жанбэй орж, хөгжмийн наадам үзээд өдөртөө буцаж ирсэн аяны тэмдэглэлээсээ хуваалцаж байна.